Улс төр

Монгол улсын УИХ-ын сонгуулиар эрх баригч, сөрөг хүчний намууд ширүүн өрсөлдлөө.

songuuliМонгол улсад 6 сарын 29-ний өдөр УИХ-ын сонгуулийн санал хураалт явагдлаа. Хятадын эдийн засгийн өсөлт удааширсны улмаас Монголын эдийн засаг зогсонги байдалд орсон энэ үед эдийн засгийг сэргээх  бодлого нь эрх баригч, сөрөг хүчний намуудын өрсөлдөөний гол сэдэв боллоо. Монгол улс нь парлиаментын 1 танхимтай бөгөөд 76 суудалд нийт 496 хүн нэр дэвшсэн байна. Санал хураалт японы цагаар өглөө 7 цагт эхэлж, бүх орон даяар нэгэн зэрэг явагдсан билээ.

Монгол улсын эдийн засаг хөрш орон болох Хятадын эдийн засгийн бууралтын улмаас удааширч, эдийн засгийн өсөлт нь 3 жилийн өмнөх 11,6%-аас өнгөрсөн жил 2,3% болтлоо буурчээ. Иймээс эдийн засгийг сэргээх бодлого нь сонгуулийн гол өрсөлдөх сэдэв болоод байна.

Эрх баригч ардчилсан нам нь нүүрс, зэс гэх мэт байгалийн баялагт тулгуурлалгүйгээр жижиг дунд үйлдвэр, ХАА-г хөгжүүлэх амлалт өгсөн бол хамгийн том сөрөг хүчин болох МАН нь татвар гэх мэт хөрөнгө оруулалтын орчинг сайжруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татахын зэрэгцээ дотоодын томоохон аж ахуй нэгжүүдийг дэмжихээ амлалаа.

Мөн алдагдалтай байгаа төсөв санхүүгийн хувьд ардчилсан нам нь ОУВС-аас дэмжлэг туслалцаа авалгүйгээр аж үйлдвэрийг хөгжүүлэн татварын орлогыг нэмэгдүүлнэ гэсэн бол МАН нь ОУВС-аас дэмжлэг туслалцаа авч, төсөв санхүүгийн хумих бодлого баримтална гэжээ.

Монгол улсын УИХ-ын сонгуулийн санал хураалт нь японы цагаар 29-ний өдрийн орой 10 цагт дуусах бөгөөд санал хураалт дуусангуут санал тооллогын ажил хийгдэж, 30-ний өдөр сонгуулийн дүн тодорхой болох төлөвтэй байна.

 

2016.06.30 (00.0 2мин)

Эх сурвалж: NHK

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

11 + 12 =