Мэдээлэл

Япон-Монголын Хөдөө Аж Ахуйн ll форум болж өнгөрлөө.

Монгол Японы Хөдөө аж ахуйн ll форум Японы Хоккайдо мужийн Обихиро хотод болж өнгөрлөө. Хуралд ХХААЯ, ХААИС, МУИС болон Хөдөө аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын 30, Японы талаас 100 гаруй нийт 130 төлөөлөгч оролцжээ.

Форумыг нээж Япон-Монголын Хөдөө Аж Ахуйн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дарга Кога Иссей, Монгол-Японы Хөдөө Аж Ахуйн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн дарга Т.Хасбаатар нар нээж үг хэлсэн байна.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ ирүүлснийг Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж уншиж танилцуулжээ. Ерөнхийлөгч илгээлтдээ “Манай хоёр орны хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хийгдээд удаагүй үед тус форум болж байна. Манай улс нэмүү өртөг шингэсэн ХАА-н бүтээгдэхүүн үйлдвэрлэх асар их боломж бий. Тиймээс энэ боломжийг бүрдүүлэхэд бүхий л талаар хамтран ажиллана гэдэгт итгэж байна” гэсэн аж.

Хуралд оролцогсод хоёр орны Хөдөө аж ахуйн бизнесийн боломж, Монгол дахь шууд хөрөнгө

оруулалтын орчин, Монгол улсын газар тариалангийн аж ахуйг шинэчлэн өргөжүүлэх боломж, ХАА-н хоршооллын бүтэц, үйл ажиллагаа, Монгол орны эмийн ургамлын өнөөгийн байдал, цаашдын төлөв гэх мэт чиглэлээр илтгэл тавьж байна.

Мөн Монголын төлөөлөгчид манайхтай төстэй уур амьсгалтай, Хоккайдо мужийн Обихирогийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэй танилцаж, хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.

 

Эх сурвалж: Хүнс Хөдөө Аж Ахуй Хөнгөн Үйлдвэрийн Яам

 

 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

8 + thirteen =