Мэдээлэл

Монголоос Япон руу эрчим хүч түгээх нь технологийн хувьд боломжтой болох нь батлагдлаа

投稿日:

sonСофтбанк компаний Сон Масаёши захирал энэ сарын 9-ний өдөр Токио хотод зохион байгуулсан лекцэндээ Монгол улсын салхин цахилгаан станцад үйлдвэрлэсэн эрчим хүчийг Япон руу илгээх бизнес санааны талаар ТЭЗҮ боловсруулан судалж үзэхэд “Технологийн хувьд боломжтой. Дулааны цахилгаан станцын эрчим хүчээс нэлээн хямдаар Япон руу эрчим хүч түгээх боломжтой. Техник эдийн засгийн үндэслэлийн хувьд боломжтой” гэж хэлжээ.    

Тэрбээр 2020 он гэхэд Япон Монгол 2 улсын хоорондох эрчим хүчний сүлжээ бага түвшинд ч гэсэн холбогдсон байхыг хүсч байна хэмээн тус төслийг хэрэгжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн байна.   

2011 онд болсон Японы Зүүн бүсийн их газар хөдлөлтийн дараа Токио Дэнрёкү компаний Фүкүшима нэгдүгээр атомын цахилгаан станцад осол гарсан билээ. Үүнээс үүдэн Софтбанк компаний Сон захирал Азийн орнууд эрчим хүчний сүлжээ байгуулж, сэргээгдэх эрчим хүчнээс гаргаж авсан эрчим хүчийг дундаа хэрэглэх Азийн супер сүлжээ байгуулах төслийн санаа гаргасан юм. Уг төслийг хэрэгжүүлэхийн тулд Softbank энэ оны 3 сараас Хятад, Солонгос, Орос улсын эрчим хүч үйлдвэрлэгч нартай эрчим хүчний сүлжээ байгуулах төслийн техник эдийн засгийн үндэслэлийн судалгааг эхлүүлсэн байна.  

Монгол улсын салхин цахилгаан станцаас Япон руу эрчим хүч илгээх зардлыг тооцож үзэхэд Солонгос, Оросын аль альнаар ч дамжуулсан нүүрсний цахилгааны станцад 1 киловатт эрчим хүч үйлдвэрлэх зардал /10.5 цент =10.7 йен/-аас бага гарсан байна. Нарийн тоон үзүүлэлтийг гаргаж харуулаагүй ч “Солиотой санаа байсан ч хэрэгжүүлэх боломжтой гэдэг нь харагдлаа” гэж Сон захирал ярьжээ.

Софтбанк групп нь атомын 7 цахилгаан станцтай тэнцэх хэмжээний 7 сая киловатт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай салхин станц байгуулах газраа Монгол улсын Говьд хэдийнэ сонгосон ажээ.  

Эх сурвалж: http://www.nikkan.co.jp

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

1 × 1 =