Мэдээлэл

ЯПОН УЛС ГАДААДААС АВАХ АЖИЛЛАХ ХҮЧНИЙ ТООГ НЭМЭГДҮҮЛНЭ

Япон улсын Засгийн газраас гадаадын ажиллах хүчний тоог хоёр дахин нэмэгдүүлэх бодлого баримтална гэж мэдэгджээ. Учир нь тус улсын хүн амын 

дунд өндөр настнуудын эзлэх хувь нэмэгдэж, төрөлтийн хувь буурахын зэрэгцээ ажиллах хүчний тоо багассаар байгаа аж.

Тиймээс хөдөлмөрийн зах зээлийн тогтвортой байдлыг хангахын тулд стратегийн чухал алхмууд хийх шаардлагатай байгааг албаныхан онцолжээ. Үүнд гадаадын ажиллах хүчний тоог нэмэгдүүлэхээс гадна тэдний визийн хугацааг одоогийн гурван жилээс таван жил болгож нэмэгдүүлэхээр болсон нь багтаж байна. Одоогийн байдлаар Японы хөдөлмөрийн зах зээлд гадаадын 190 мянга орчим иргэн ажиллаж байгаа ажээ.

 

Эх сурвалж: http://bloombergtv.mn

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

seven + eleven =