БизнесМэдээлэл

Орос Хоккайдо аралтай төмөр замаар холбогдоно

投稿日:


Оросын Транссибирийн төмөр замыг үргэлжүүлэн Хоккайдо арал хүргэх төслийг Японы тал судалж байна. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлснээр хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хоорондын аялал жуулчлалыг идэвхижүүлэн хөгжүүлнэ гэж талууд үзэж буй. 

Одоогоор Японы тал Транссибирийн төмөр замын Казань болон Владивосток хоорондын замын техникийн өнөөгийн нөхцөл байдлыг судалж байгаа аж.  

Энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ юуны түрүүнд эх газраас 7 км зайгаар тусгаарлагдах Сахалины арлыг гүүрэн байгууламжаар холбох, дараагаар нь Сахалин арал болон Хоккайдо арлын хоорондын 42 км өргөнтэй далайн Лаперуза хоолойг холбосноор төмөр замыг бүтээн байгуулалтыг эхлүүлнэ гэж урьдчилан тооцоолж байна.

Эх сурвалж: http://www.mongolianminingjournal.com

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

three × 2 =