Мэдээлэл

Японы эрдэмтэн Нобелийн шагнал хүртлээ

投稿日:

 

Энэ жилийн эрүүл мэндийн салбарын Нобелийн шагналыг Японы эрдэмтэн Ёшинори Осуми хүртсэнийг саяхан Стокгольм хотод зарлалаа.

Түүний шагнал авсан бүтээл нь эсийн хэсгүүдийг задлах, дахин ашиглахтай холбоотой нээлт байв. 1990-ээд оны үед Осуми эсүүд өөрийнхөө агуулгад байгаа хэсгүүдийг дахин ашигладаг механизмийг туршилтаар олж тогтоожээ. Энэ механизм нь эвдрэхээр Паркинсон, диабет, хорт хавдар зэрэг өвчнийг бий болгодог байна.

Энэхүү зарчмыг 50 гаруй жилийн өмнөөс мэддэг байсан ч Ёшинори Осумигийн судалгааны дараа эрүүлийг хамгаалах, физиологийн шинжлэх ухаанд чухал ач холбогдолтой болохыг танин мэдсэн гэж Каролинска Их сургуулийнхан тодорхойлжээ.

Осуми нь 1945 онд Японы Фукуока хотод төрсөн. Одоо Токиогийн Технологийн хүрээлэнд профессороор ажилладаг. 1905 оноос хойш олгож эхэлсэн эрүүл мэндийн салбарын Нобелийн шагналын 107 дахийг Осуми хүртэж байгаа юм. Өнгөрсөн жилийн Нобелийг малариа зэрэг халуун орны бусад өвчнийг эмчлэх арга боловсруулсан гурван эрдэмтэн хүртэж байв.

Нобелийн шагнал хүртэгсдийг зарлах ажиллагаа энэ долоо хоногийн турш үргэлжилж, маргааш физикийн, Лхагва гарагт химийн, Баасан гарагт энх тайвны шагналтныг тус тус зарлана. Харин дараа долоо хоногт уран зохиолын болон эдийн засгийн салбарын шагналтнуудыг зарлах юм.

Нобелийн шагнал бүрийг 8 сая Швед крон буюу $930,000 орчмын мөнгөн шагнал дагалддаг.

 

Эх сурвалж: gogo.mn

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

one × 4 =