Монгол-Японы харилцааМэдээлэл

“Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ

投稿日:

p1auc4opr31na31vp18kkcepdnr1

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Японы “ЖАЙКА” олон улсын байгууллагын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. “ЖАЙКА” олон улсын байгууллагаас нийслэлд хэрэгжүүлж байгаа “Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх чадавхийг сайжруулах” төслийн ахлах зөвлөх Очи Такэо үйл ажиллагааныхаа явцыг Засаг даргад танилцуулж, цаашид хэрхэн ажиллах талаар санал солилцлоо.

Улаанбаатар хотын Ерөнхий төлөвлөгөө, хот байгуулалтын хөтөлбөрийн судалгаа, Хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл зэргийг өнгөрсөн хоёр жилд хэрэгжүүлсээр ирсэн юм. Төслийн үр дүнд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичгийг 2013 онд УИХ-аар батлуулсан.  Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль 2015 оны зургаадугаар сард батлагдсан. Цаашид “ЖАЙКА” олон улсын байгууллага Улаанбаатар хотын өрөнхий төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, улсын хэмжээнд нэвтрүүлэх зорилготой ерөнхий төлөвлөгөөний төлөвлөлт болон хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэх төслийг танилцуулан үргэлжлүүлэх бодолтой байгаагаа нийслэлийн Засаг даргад илэрхийллээ.

Засаг дарга С.Батболд “Цаашид хамтын ажиллагааны тал дээр ямар боломжууд байна гэдгийг бид илүү дэлгэрэнгүй ярилцах болно. Энэ хэрэгжиж байгаа төслийг маш өндрөөр үнэлж байгаа. Миний хувьд бүрэн дүүрэн дэмжиж ажиллана. Засгийн газар, Улсын Их Хурлаас гаргасан шийдвэр, хууль тогтоомжийг хэрэгжүүлэн ажиллах болно.

Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд сонгосон 24 байршилд үйл ажиллагаа явуулах эрх авсан компаниудын холбогдох хүмүүстэй уулзсан. Газраа чөлөөлсөн иргэдийг түр шилжин суулгах орон байргүйгээр энэ ажил цаашид явна гэдэг хүндрэлтэй, боломжгүй зүйл. Айл өрхүүд гудманд гардаггүй, үнэтэй сууц түрээслэхгүйгээр байх тийм арга замыг олох хэрэгтэй. Мөн “Гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөл” манай нийслэлд тохирсон, нүдээ олсон зөв ажил байх болно” гэдгийг хэллээ.

Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

sixteen − sixteen =