Монгол-Японы харилцааМэдээлэл

“Мазаалай” хиймэл дагуул хөөргөх ажлын хэсгийнхэн Шадар сайдад баярласнаа илэрхийллээ

投稿日:

Энэхүү хиймэл дагуулыг Монгол Улсын их сургууль 2017 оны хавар Олон улсын “Birds” төслийн хүрээнд хөөргөхөөр ажиллаж байгаа юм. Уг хиймэл дагуулыг хөөргөхөд анх төсөвлөсөн зардлаас валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж, 150 сая төгрөг нэмж шаардлагатай болжээ. Тиймээс хиймэл дагуул хөөргөх ажлын хэсгийнхэн Шадар сайд У.Хүрэлсүхэд хандаж Засгийн газарт уламжилжлуулжээ. Засгийн газар энэ асуудлыг ирэх оны төсөвт суулгахаар  болсон байна. Хиймэл дагуул хөөргөх ажлын хэсгийнхэн Шадар сайд Хүрэлсүхэд баярласнаа илэрхийлж, хиймэл дагуул хөөргөх ажлын явцын талаар танилцууллаа.

Хиймэл дагуул хөөргөхөд шаардлагатай зардлыг улсын төсвийн тодотголд тусгаснаар энэхүү түүхэн үйл явдлын төлөвлөсөн хугацаандаа хэрэгжих боломжтой болж байгаа юм. Шадар сайд У.Хүрэлсүх “Манай улс хиймэл дагуултай болно гэдэг нь олон талын чухал ач холбогдолтой. Хиймэл дагуул хөөргөснөөр сансрын уудамд өөрийн гэсэн орон зайгаа эзэлж, бие даан судалгаа шинжилгээ явуулахын зэрэгцээ Монгол орны газрын зургийг сансраас авч, байгаль, цаг уурын гэнэтийн хүчин зүйл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Энэ нь тэр дундаа улсын онцгой байдлын албанд маш чухал үр дүнтэй ажил болно” хэмээн хэлж ажлын хэсгийнхэнд амжилт хүслээ.

Манай улс анхны “Мазаалай” хиймэл дагуулаа товлосон ёсоор ирэх оны хавар хөөргөхөөр боллоо. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд Гана, Монгол, Бангладеш, Япон, Нигер улс хамтран ажиллаж байна. Түүнчлэн Япон улсын Засгийн газраас хиймэл дагуулгүй улс орнуудад нано хиймэл дагуул хийж хөөргөх боломж нөхцөлөөр хангах зорилгоор олон талын хөнгөлөлт үзүүлж байгаа юм.

Энэ хүрээнд хааш хаашаагаа бичил хиймэл дагуул бүтээх ажлыг Японы “Кюүшү” технологийн их сургууль хариуцаж, Японд сурч байгаа Монгол оюутнууд болон МУИС-ийн багш, оюутнууд хийж байгаа юм. Анхны хиймэл дагуулаа хөөргөсний дараа 2019 онд дахин нэг хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөсөн талаараа Шадар сайд У.Хүрэлсүхэд ажлын хэсгийнхэн хэлж байлаа.

Эх сурвалж: www.gogo.mn 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

1 × five =