Монгол-Японы харилцааМэдээлэлУлс төр

Ерөнхий сайд маргааш Япон улсыг зорино

投稿日:

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Япон улсад хийх айлчлал маргааш албан ёсоор эхэлнэ. Тэрээр тус улсад энэ сарын 12-15-ны өдөр айлчлах юм.

Айлчлалын үеэр Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай албан ёсны хэлэлцээ хийж, “гуравдагч хөрш” Япон Улстай хөгжүүлж буй харилцаанд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгч буйг нотлон Монгол, Японы Стратегийн түншлэлийн агуулга, чиглэлүүдийг ярилцах юм байна.

Мөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Ч.Датэ, Төлөөлөгчдийн танхимын дарга Т.Оошима нарт бараалхана. “Монгол, Японы Худалдаа, хөрөнгө оруулалтын форум”-д оролцож, Монголын эдийн засгийн байдал, хөрөнгө оруулалтын орчин, хамтын ажиллагааны боломжуудын талаар Японы хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдад танилцуулж, санал солилцох аж.

Эх сурвалж: Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

17 − 2 =