Мэдээлэл

Япон улс гадаадын дадлагажигч ажилчдад хаалгаа нээлээ

投稿日:

 

Өнгөрөгч Баасан гарагт Японы парламент гадаадын дадлагажигч ажилчдыг асаргаа үйлчилгээний салбарт олноор нэвтрүүлэх хуулийг баталлаа.

Ингэхдээ хоёр хэсэг хуулийг баталсан бөгөөд нэг нь гадаадын ажилчдад зохих сургалт, дадлага олгоход зориулсан хууль, нөгөө нь тэднийг Японд нэвтрүүлэхэд чиглэсэн цагаачлалын хуулийн нэмэлт өөрчлөлт юм.

Хүн ам нь эрчимтэй хөгширч байгаа Япон улсад 2025 он гэхэд 380,000 асаргааны ажилчин шаардагдах төлөвтэй байгаа нь энэ хуулийг батлах үндэслэл болжээ. 

Одоогоор Япон улс зөвхөн Индонези, Филиппин, Вьетнамаас эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд хязгаарлагдмал тооны асрагч ажилчин авдаг нь хангалттай биш байдаг аж. Сүүлд Монгол, Вьетнам улсууд Японы засгийн газрыг дадлагажигч ажилчин авах хэмжээгээ нэмэгдүүлэхийг хүсэх болсон байна. 

Хэлэлцүүлгийн үеэр хууль тогтоогчид гадаадын ажилчид авснаар хэлний бэрхшээлээс болж үйлчилгээний чанар муудахаас болгоомжилж байгаагаа илэрхийлж байсан гэнэ. Мөн гадаадын ажилчдын эрхийг хамгаалах баталгаа бага байгаад санаа зовж байжээ. 

2014 онд гадаадаас дадлагажигч ажилчин авсан 4,000 орчим байгууллагын 70 хувь нь ажлын цаг болон хөдөлмөрийн аюулгүй байдлын зөрчилтэй байсныг хөдөлмөрийн яам илрүүлж байсан гэнэ. 

Энэ оны эхний хагасын байдлаар Японд 210,000 гадаадын ажилчин байгаа нь өмнөх үеэс өссөн дүн юм байна.

 

 

Эх сурвалж: www.ikon.mn

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

14 + 17 =