Мэдээлэл

Япон дахь гадаадын ажиллах хүчний тоо 2 дахин нэмэгджээ

投稿日:

Өнгөрсөн найман жилийн хугацаанд Япон дахь гадаадын ажиллах хүчний тоо бараг хоёр дахин нэмэгдсэн байна. 2008 оны байдлаар 486 мянга байсан гадаад ажилчид 2015 оны эцсийн байдлаар 908 мянгад хүрсэн гэж Японы Хөдөлмөрийн яамнаас мэдээлжээ.

Японд хүн амын насжилттай холбоотойгоор ажиллах хүчний тоо буурч байгаа учраас гадаад ажилчдын тоог нэмэгдүүлэх бодлого баримталж байгаа юм. Хэдий тийм боловч тус улс түр ажиллах мэргэжилгүй ажилчдын тоог л нэмэгдүүлэх тал дээр анхаарч байгаа ажээ. Иймээс ажиллах хүчний дутагдалд орсон үйлдвэрүүдэд ажиллуулахаар таван жилийн хугацаатай визийг түлхүү олгох болсон байна.

Мөн цаашид Токиогийн 2020 зуны Олимпын бүтээн байгуулалтад оролцох ажилчид шаардлагатай байгааг Японы Хөдөлмөрийн яамнаас мэдээллээ. Дашрамд дурдахад, Японы хууль тогтоомжийн дагуу тус улсад 10 жил тасралтгүй ажиллаж, амьдарсан хүн байнгын оршин суух болон цагаачлах эрхтэй болдог байна.

Эх сурвалж: http://bloombergtv.mn

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

2 × 3 =