Монгол-Японы харилцаа

“Өвсний үндэс” хөтөлбөр 500 дахь төслөө хэрэгжүүлнэ

投稿日:

Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Такэнори Шимизү “Өвсний үндэс–Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх зургаан төслийн гэрээнд гарын үсэг зурна. Уг хөтөлбөрөөр Монгол улсад хэрэгжсэн төслийн нийт тоо 500-д хүрч байгааг тэмдэглэх ёслолыг зохион байгуулах юм. “Өвсний үндэс” хөтөлбөрийг 1998 оноос манай улсад хэрэгжүүлж эхэлсэн юм.

Ёслолд Засгийн газрын хүндэт зочид, холбогдох аймаг, дүүргийн Засаг дарга нар оролцохоос гадна, энэ удаад батлагдаж буй төслийг хүлээн авагч сургуулийн сурагчид морин хуурын тоглолт толилуулна.

Ёслол ирэх мягмар гарагийн 11:45 цагт Японы Элчин сайдын яаманд болох юм байна.

 

Эх сурвалж: www.gogo.mn 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

nine + 9 =