Монгол-Японы харилцааУлс төр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Японы Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

shimizuМонгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай өнөөдөр  Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү уулзлаа.

Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Японы хоорондын олон жилийн найрсаг харилцааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг урьд өмнөхөөс илүү нэмэгдүүлэхэд манай Засгийн газар анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ.

Элчин сайд Т.Шимизү, манай хоёр улсын улс төрийн харилцаа өндөр төвшинд хөгжиж байгаа хэдий ч эдийн засгийн  хамтын ажиллагаа улс төрийн харилцааны төвшинд хүртэл хөгжөөгүй байна гэлээ. Монгол-Японы хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хэрэгжилтийг идэвхжүүлэн, хоёр талын  эдийн засгийн хамтын ажиллагаагаа бодитоор нэмэгдүүлэх шаардлагатайг онцлов. Мөн тэрээр Японы Ерөнхий сайд Ш.Абэгийн айлчлалын үеэр тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгохыг анхаарахыг хүсэв. Тухайлбал, Хөшигийн хөндийд барьж байгаа шинэ нисэх онгоцны буудлын менежментийн асуудлыг хурдан шийдэхэд анхаарлаа хандуулахыг  Ерөнхий сайдаас хүслээ.  

shimizu 2Монгол-Японы хооронд байгуулсан эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг дагаад давхар татварын хэлэлцээр байгуулах асуудлыг шийдэх шаардлагатай байгааг дурдлаа. Монгол Улсын  Засгийн газар аль болох урт хугацааны, тогтвортой үргэлжлэх эдийн засгийн харилцаа, хөрөнгө оруулалтад илүү анхаарч, энэ чиглэлээр Япон улстай хамтарч ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат онцоллоо.

Уулзалтын үеэр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Шимизү Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг Япон Улсад тааламжтай цагтаа айлчлахыг урилаа.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

two × 3 =