Монгол-Японы харилцааУлс төр

Японы Ардын дипломатын нийгэмлэгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

投稿日:

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Японы Ардын дипломатын нийгэмлэг (FEC)-ийн дэд дарга , Япон-Монголын соёл, эдийн засгийн харилцааны асуудал эрхэлсэн хорооны дарга Н.Ито тэргүүтэй төлөөлөгчдийг Гадаад харилцааны яаманд 9 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч уулзав.

Айлчлалын багийн ахлагч ноён Н.Ито энэ оны 6 дугаар сард хүчин төгөлдөр болсон Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд аж ахуй нэгж, байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагаа чухал гэдгийг онцлон, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Монгол Улстай хамтран ажиллах сонирхолтой олон хүн ирснийг дурдав.

Дэд сайд Б.Батцэцэг Японы Ардын дипломатын нийгэмлэгийн төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, тэдний энэхүү айлчлал Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын Япон Улсад хийж буй айлчлалтай цаг хугацааны хувьд давхцаж буйг тэмдэглэж, хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд тус нийгэмлэг томоохон үүрэг гүйцэтгэж ирсэн явдалд талархал илэрхийлэв. Түүнчлэн Дэд сайд Б.Батцэцэг Монгол, Японы Стратегийн түншлэл амжилттай хөгжиж байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж, улс төрийн харилцаа өндөр түвшинд хүрч, итгэлцэл гүнзгийрч буйг цохон тэмдэглэв.

Дэд сайд Б.Батцэцэг Монголд хөрөнгө оруулах сонирхолтой Японы компаниудад мэдээлэл түгээх, Монголын талаар зөв ойлголт өгөхөд цаашид ч дэмжлэг үзүүлж ажиллахыг тус нийгэмлэгийн төлөөлөгчдөөс хүсэв.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам 

コメントを残す

メールアドレスが公開されることはありません。 * が付いている欄は必須項目です

nine − 2 =